Эрх зүйн орчин  |   Цаг үе, үйл явдал  |   Ярилцлага, хэлсэн үг  |   Дүрстэй мэдээ  |   Диспетчерийн мэдээ  |   Үнэ ханшийн мэдээ  |   Статистик мэдээ  |   Тендер  |   Тусгай зөвшөөрөл  |   И-мэйл    
Хэрэглэгч танд 
Холбоо барих
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,  Нэгдсэн Үндэстний Гудамж - 5/1, Засгийн Газрын II дугаар байр, Эрдэс баялаг, эрчим хүчний яам
И-мэйл:  info@mmre.energy.mn
Утас: 51-261511
Факс: 976-11-318169
http://www.mmre.energy.mn/
Вэбийн статистик
Та манай вэбийн 2010-04-01-с хойших 42906 дахь зочин боллоо.
1. 38.107.191.116  
2. 38.107.191.119  
3. 38.107.191.118  
4. 66.249.71.34  
Манай вэбийн онлайн хэрэглэгчийн нийт тоо: 4
Ярилцлага, хэлсэн үг 
Д.Хүрэлбаатар: Энэтхэгийн тал "Энержи ресурс"-ээс нүүрс аваад эхэлчихсэн
2010 оны 6-р сарын 15
Эрдэс баялаг, эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Д.ХҮРЭЛБААТАРТАЙ ярилцлаа.

     - БНЭУ-ын Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Санта Шиела Наир болон тус салбарын албаны хүмүүс манайд зочилж, уулзалт яриа боллоо. Түүний үр дүнгийн талаар товч мэдээлэл өгнө үү?
     - Хатагтай Санта Шиела Наир болон Энэтхэгийн төлөөлөгчид манай яам болон салбарын үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцлоо. Энэтхэгийн тал Монголын уул уурхайд хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах боломж эрх зүйн орчин ямар байгаа талаар судалж сонирхсон. Мөн төрийн зарим байгууллага буюу Сангийн яам, Гадаад харилцааны яамны холбогдох хүмүүс Ерөнхий сайдтай уулзаж ярилцсан. Бас ШУТИС-иар зочилж, уул уурхайн боловсон хүчнийг хэрхэн бэлтгэж байгаатай танилцлаа. Манай яамтай цаашид хамтран ажиллах асуудлаар санамж бичиг байгуулахаар тохиролцсоныг Энэтхэгт уулзаж, гарын үсэг зурж баталгаажуулна.
    - Энэтхэг-Монголын хооронд эртний уламжлалт харилцаа бий. Худалдаа, соёл урлаг, шашин гэхчилэн. Харин уул уурхайн талаар саяхнаас ярьж байгаа байх?
    - Улс төр, соёлын талаархи хамтын ажиллагаа олон арван жилийн түүхтэй. Худалдааны чиглэлээр "Торгоын зам" гээд яривал бүр эртний харилцаатай улс. Урлаг, шашны хувьд аль социализмын үед ч хамтран ажиллаж байсан уламжлалтай хөрш гэж хэлж болох юм. Сүүлийн жилүүдэд Энэтхэг улс зарим төрлийн эрдэс баялгаараа дэлхийд тэргүүлж, түүнийгээ дагаад боловсруулах хүнд үйлдвэр хурдацтай хөгжиж байгаа орон. Түүний дотор төмөрлөгийн үйлдвэр, нүүрс боловсруулах техник технологи, программ хангамж, био технологиор давамгайлж байгаа юм. Эдийн засаг, санхүүгийн талаар хүчирхэгжиж бэхжсэний хувьд дэлхийг хамарсан санхүүгийн хямралыг хохирол багатай даван туулсан орны тоонд багтаж байна. Хүн ам, нутаг дэвсгэрийн хувьд ч асар их потенциальтай улс. Иймээс бид Энэтхэг улстай хамтран ажилллах учиртай. Мөн уул уурхайн эрэл хайгуулын ажлыг өндөр түвшинд орчин үеийн техникээр гүйцэтгэдэг давуу талтай. Энэ салбарт ч хамтарч ажиллахаар ярилцсан. Бас уул уурхайн боловсон хүчин бэлтгэх, солилцоход нааштай хандахаар ярилцсан байгаа.
     - Таван толгойн тендерт энэтхэгийн нэг компани оролцоно гэсэн байх аа?
     - Тийм. Тэд олон улсын тендерийн шалгаруулалтын дагуу баримт материалаа бүрдүүлж оролцоод гарах байх. Түүнээс гадна Энэтхэгийн тал Таван толгой дахь "Энержи Ресурс" компаниас тодорхой хэмжээний нүүрс худалдаж авах талаар гэрээ хийгээд явж байгаа. Өмнөгов нь бага хэмжээний нүүрс экспортолсон, цаашид улам нэмэгдүүлж, том зах зээлд гарах тлаар бодож төлөвлөж байна.
      - Нэгэнт Таван толгойг ярьсных Засгийн газраас энэ ордыг хувааж ашиглах хувилбар дэвшүүлж байгаа юм шиг байна. Энэ тал дээр яам ямар байр суурьтай байгааг сонирхож болох уу?
     - Яамны байр суурь гэж юу байх вэ. Манай сайл Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийг ахалж байна. Тэд хоёр хувилбараар төслийг өргөн барьчихсан байгаа. "Эрдэнэс МГЛ" компани ерөнхий операторын үүргийг гүйцэтгэж, аваад явах юм уу эсвэл хувийн хэвшлийн хэд хэдэн компанийг өрсөлдүүлж операторыг сонгох гэсэн хувилбар байна.
     - "Эрдэнэс МГЛ" болон "Монгол 999" үндэсний нэгдлийн хооронд ямар нэг холбоо бий юу?
     - "Эрдэнэс МГЛ" бол 100% төрийн өмчийн компани. Нөгөөх нь олон гишүүнтэй хувийн компаниудын нэгдэл гэж ойлгож байгаа. Тийм болохоор одоогоор тэдний хооронд ямар нэг холбоо байхгүй. Монгол улсад мөрдөж байгаа компаний тухай хуулийн дагуу л үйл ажиллагаагаа явуулна. Түүнээс биш төрийн өмчит компани гээд гээд ямар нэг давуу эрх эдлэх ёсгүй.
 
     Үндэсний шуудан 2010.06.14
©2010 Эрдэс баялаг, эрчим хүчний яам. Бүх эрх хуулиар xамгаалагдсан. Вэбийн дизайн, програмчлалыг AСУ Дисковери ХХК