Эрх зүйн орчин  |   Цаг үе, үйл явдал  |   Ярилцлага, хэлсэн үг  |   Дүрстэй мэдээ  |   Диспетчерийн мэдээ  |   Үнэ ханшийн мэдээ  |   Статистик мэдээ  |   Тендер  |   Тусгай зөвшөөрөл  |   И-мэйл    
Хэрэглэгч танд 
Холбоо барих
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,  Нэгдсэн Үндэстний Гудамж - 5/1, Засгийн Газрын II дугаар байр, Эрдэс баялаг, эрчим хүчний яам
И-мэйл:  info@mmre.energy.mn
Утас: 51-261511
Факс: 976-11-318169
http://www.mmre.energy.mn/
Вэбийн статистик
Та манай вэбийн 2010-04-01-с хойших 42906 дахь зочин боллоо.
1. 38.107.191.119  
2. 67.195.115.152  
3. 38.107.191.118  
4. 38.107.191.117  
5. 38.107.191.116  
6. 66.249.71.140  
Манай вэбийн онлайн хэрэглэгчийн нийт тоо: 6
Цаг үе, үйл явдал 
Багануурын уурхайгаас төрсөн Хөдөлмөрийн баатарыг хүлээн авч уулзлаа
2010 оны 7-р сарын 22
    Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гаргаж “Багануур” ХК-ийн уурхайчин Б.Баатарт Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын Алтан соёмбот тэмдэг гардуулан өгсөн билээ. Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цол хүртсэн Багануурын уурхайн эксковаторч Б.Баатарыг УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт 2010 оны 7 дугаар сарын 22-нд хүлээн авч уулзлаа.
    Сайд Д.Зоригт, “Багануурын уурхай бол Монгол Улсын түлш, эрчим хүчний зүрх нь болсон газар юм. Түлш, эрчим хүчний салбарыг найдвартай, тасралтгүй явуулах үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэнд уурхайчдын маань гавьяа зүтгэл ихээхэн бий. Монгол төрийнхөө хүндлэлийг хүлээж, хамт олондоо үнэлэгдэн салбарын нэр хүндийг өндөрт өргөж, Хөдөлмөрийн баатар цол хүртсэн танд Сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс баяр хүргэж байна” хэмээн алд цэнхэр хадаг өргөн барьсан. Хөдөлмөрийн баатар Б.Баатар нь тус уурхайд ажиллахаар илгээлт авсан анхны илгээлтийн эздийн нэг бөгөөд өөрийнхөө туршлагыг бусдад зааж сурган олон шавьтай болоод байгааг “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дамбапэлжээ онцолж байв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүндтэй цол гардаад буй Хөдөлмөрийн баатар Б.Баатар хэлэхдээ, 30 жилийн турш уурхайд тасралтгүй ажилласныг минь уурхайн хамт олон, салбарын яам, төрөөс өндрөөр үнэлсэнд баяртай байна. Бидний 12 хүнийг анх уурхайд ажиллахаар явах гэж байхад ч мөн яамны удирдлагууд хүлээн авч уулзаж байсныг одоо санахад сайхан байна гэж ярьж байлаа.
     Хөдөлмөрийн баатартаа баяр хүргэхээр Эрдэс баялаг, эрчим хүчний яамны хамт олон, Ашигт малтмалын газрынхан цугласан байв.
©2010 Эрдэс баялаг, эрчим хүчний яам. Бүх эрх хуулиар xамгаалагдсан. Вэбийн дизайн, програмчлалыг AСУ Дисковери ХХК