Эрх зүйн орчин  |   Цаг үе, үйл явдал  |   Ярилцлага, хэлсэн үг  |   Дүрстэй мэдээ  |   Диспетчерийн мэдээ  |   Үнэ ханшийн мэдээ  |   Статистик мэдээ  |   Тендер  |   Тусгай зөвшөөрөл  |   И-мэйл    
Хэрэглэгч танд 
Холбоо барих
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,  Нэгдсэн Үндэстний Гудамж - 5/1, Засгийн Газрын II дугаар байр, Эрдэс баялаг, эрчим хүчний яам
И-мэйл:  info@mmre.energy.mn
Утас: 51-261511
Факс: 976-11-318169
http://www.mmre.energy.mn/
Вэбийн статистик
Та манай вэбийн 2010-04-01-с хойших 42906 дахь зочин боллоо.
1. 38.107.191.119  
2. 66.249.71.34  
3. 38.107.191.117  
4. 67.195.115.152  
5. 38.107.191.115  
Манай вэбийн онлайн хэрэглэгчийн нийт тоо: 5
Цаг үе, үйл явдал 
Эрчим хүчний салбарын хөгжилд чухал ач холбогдолтой эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалт Монгол Улсад боллоо
2010 оны 7-р сарын 8
-Эрчим хүчний секторын зохицуулах хорооны уулзалтад олон улсын байгууллагын 60 орчим төлөөлөгч оролцлоо-
  
       Төв Азийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа /CAREC/-ны Эрчим хүчний секторын зохицуулах хорооны ээлжит уулзалт Улаанбаатар хотноо долдугаар сарын 6-7-ны өдрүүдэд боллоо.
       Энэхүү уулзалтад Афганистан, Азербайжан, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, Монгол улс болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, бусад олон улсын байгууллагын 60 орчим төлөөлөгчид оролцов.
        Аливаа улс орны эрчим хүчний салбарын хөгжлийн чиг хандлагыг дэлхийн улсуудын эрчим хүчний хөгжил болон бүс нутаг, хөрш орнуудын эрчим хүчний хөгжилтэй нягт уялдуулж тодорхойлох нь даяарчлалын өнөөгийн үед зайлшгүй зүйл болоод байна. Энэ утгаараа Азийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны ээлжилт уулзалт манай оронд зохион байгуулагдаж байгаа нь эрчим хүчний салбарын ирээдүйн хөгжилд чухал ач холбогдолтой юм.
       Өнгөрсөн хугацаанд Төв Азийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд олон ажил хийгдэж, арга хэмжээнүүд зохион байгуулагдсан бөгөөд төв Азийн орнуудын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны 2010-2011 оны төлөвлөгөөг
      а. эрчим хүчний хэрэглээ хангамж болон дэд бүтцийн нөхцөл байдал,
      б. бүс нутгийн эрчим хүчний зохицуулалтын болон диспетчерийн удирдлага,
      в. эрчим хүчний усны зохицуулалт,
      г. хөрөнгө оруулалтын шинэ төслүүд гэсэн ерөнхий хэлбэрээр гаргахаар өмнөх уулзалтуудаас шийдвэрлэн ажиллаж байгаа юм байна.

      Өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын эрчим хүчний бодлогод тодорхойлогдож байгаа нэг гол чиглэл бол цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг авах арга хэмжээ болж байна. Цаг уурын өөрчлөлттэй уялдуулан АНУ болон дэлхийн бусад том орнууд шинэ болон сэргээгдэх эрчим хүчийг өргөн ашиглах томоохон хөтөлбөр, зорилт тавин ажиллаж байгаа боловч ойрын жилүүдэд эрчим хүчний гол эх үүсвэр нь нүүрс байхаар байна. Манай улсын хувьд одоогоор цахилгаан, дулааны үйлдвэрлэлд дан ганц нүүрс шатаах технологи давамгайлж байгаа тул нүүрсийг байгаль орчинд халгүй, агаарын бохирдолд аль болох бага хор хохиролтой аргаар шатааж хэрэглэх арга технологийг нэвтрүүлэх бодлогыг баримтлан ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байна . Монгол улс эрчим хүчний хөгжлийн тэргүүлэх чиглэлээ

1.Эрчим хүчний салбарын найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг хангах,
2. Салбарын техник технологийн шинэтгэл хийх,
3.Улс орон, бүс нутаг, хөрш орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх,
4. Эрчим хүчний салбарын эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх гэж томъёолж байгаа бөгөөд энэ нь бүс нутаг болон хөрш орнуудын хамтын ажиллагааны чиглэлтэй нийцэж байгаа гэж ЭБЭХЯ-ны удирдлагууд үзэж байна.

       Монгол Улс нь ирээдүйд Азийн орнуудын эрчим хүчний сүлжээнд холбогдсоноор эдийн засгийн өсөлтийг хурдасган ирээдүйд Азийг Европ, Зүүн өмнөд болон Төв Азийг Сибирьтэй холбосон эрчим хүчийг дамжуулах, экпортлох эх газрын гүүр болох ач холбогдолтой юм.

        Ойрын жилүүдэд манай орны хувьд Төв Азийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа ны хүрээнд эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах нэг том төсөл бол Чойр-Нялгын сав газарт том чадлын цахилгаан станц барьж БНХАУ-д цахилгаан эрчим хүч экспортлох явдал гэж үзэж байна. Энэ зорилтыг төв Азийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны 2010-2011 оны төлөвлөгөөнд тусгаж болох бөгөөд БНХАУ-ын хувьд ч мөн энэ төслийг дэмжин ойрын жилүүдэд хэрэгжүүлэх нэг чухал арга хэмжээ гэж үзэж ирэх таван жилийн төлөвлөгөөндөө тусгахаар ажиллаж байна.

         2008 онд Бакуд болсон төв Азийн хамтын ажиллагааны гишүүн орнуудын сайд нарын уулзалтаар баталсан ирэх таван жилийн хөтөлбөрт манай талаас говийн бүсэд нарны том чадлын станц барих, сум суурин газрын дулаан хангамжийг нарны коллектор ашиглан шийдэх зэрэг саналыг хөтөлбөрт тусгах санал өгч байна. Манай говь нутагт 1 гегаватт хүчин чадалтай нарны цахилгаан станц барих боломжтой гэсэн судалгаа гарсан байдаг. ЭБЭХЯ-наас уг ажлын урьдчилсан судалгааг хийх тухай мөн 2010-2011 оны ажлын төлөвлөгөөнд тусгах саналтай байгаа юм.

         2010 оны 3 дугаар сард УИХ-аас Концессийн тухай хуулийг батлан гаргаж төр хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн үндэс бүрдсэн. Эрчим хүчний салбарт хэрэгжих томоохон төслүүдийн хувьд гадны болон хувийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах зарчмаар хэрэгжүүлэх бодлогыг ЭБЭХЯ-ны зүгээс баримтлан ажиллаж байна.
          Хуралд Дэлхийн банкнаас “Бүс нутгийн шуурхай ажиллагаа болон эрчим хүчний зохицуулалтын хөгжлийн чиг хандлага“ , Азийн хөгжлийн банкнаас “Төв Азийн орнуудын эрчим хүчний төслүүдийн хөрөнгө оруулалт”, ЭБЭХЯ-наас “Монголын эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт шаардлагатай томоохон төслүүд”, мөн “Төв Азийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаан дахь Монгол Улсын оролцоо” сэдвээр тус тус илтгэл тавилаа.
 
ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ

ТӨВ АЗИЙН ОРНУУДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА
/CAREC/-НЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ СЕКТОРЫН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ
ЭЭЛЖИТ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
©2010 Эрдэс баялаг, эрчим хүчний яам. Бүх эрх хуулиар xамгаалагдсан. Вэбийн дизайн, програмчлалыг AСУ Дисковери ХХК