Эрх зүйн орчин  |   Цаг үе, үйл явдал  |   Ярилцлага, хэлсэн үг  |   Дүрстэй мэдээ  |   Диспетчерийн мэдээ  |   Үнэ ханшийн мэдээ  |   Статистик мэдээ  |   Тендер  |   Тусгай зөвшөөрөл  |   И-мэйл    
Хэрэглэгч танд 
Холбоо барих
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,  Нэгдсэн Үндэстний Гудамж - 5/1, Засгийн Газрын II дугаар байр, Эрдэс баялаг, эрчим хүчний яам
И-мэйл:  info@mmre.energy.mn
Утас: 51-261511
Факс: 976-11-318169
http://www.mmre.energy.mn/
Вэбийн статистик
Та манай вэбийн 2010-04-01-с хойших 44003 дахь зочин боллоо.
1. 38.107.191.116  
2. 67.195.111.151  
3. 38.107.191.115  
4. 38.107.191.119  
5. 66.249.71.140  
Манай вэбийн онлайн хэрэглэгчийн нийт тоо: 5
Цаг үе, үйл явдал 
Энэтхэгийн Уул уурхайн яамтай хамтран ажиллана
2010 оны 6-р сарын 10
        Монгол, Энэтхэгийн Геологи, уул уурхай, ашигт малтмалын салбарын хамтарсан ажлын хэсгийн уулзалтын тэмдэглэлд гарын үсэг зурах ёслол өчигдөр Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд боллоо.
       Монголын төлөөлөгчдийг Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Хүрэлбаатар, Энэтхэгийн төлөөлөгчдийг БНЭУ-ын Засгийн газрын Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга Санта Шиела Наир нар ахалж, ашигт малтмалын хайгуул, геологийн салбарын хүрээнд хамтран ажиллахаар хоёр тал ярилцсан байна. Тухайлбал, олборлолт болон холбогдох үйл ажиллагааны салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих, боловсон хүчин бэлтгэх, сансарын зураглалын судалгаа, ашигт малтмалын хайгуул, төрийн болон хувийн хэвшлийн компаниуд хамтран ажиллах боломжийг судлан ажиллах юм.
       Манай талаас уул уурхайн салбарт нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх болон инженер, геологийн судалгаа хийхэд хамтран ажиллах сонирхолтой байгаа бол Энэтхэгийн талаас нүүрс, төмрийн ордын салбарт хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлээд байгаа юм. Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга   Д.Хүрэлбаатар уулзалтын талаар дүгнэж хэлэхдээ, “БНЭУ бол уул уурхайн салбарт туршлагатай боловсон хүчин бэлтгэж байгаа тул бид мэргэжилтнүүдээ сургах, геологийн салбарт орчин үеийн техник, технологийг ашиглах талаар хамтран ажиллах нь Монгол Улсад ач холбогдолтой байх болно” гэлээ.
©2010 Эрдэс баялаг, эрчим хүчний яам. Бүх эрх хуулиар xамгаалагдсан. Вэбийн дизайн, програмчлалыг AСУ Дисковери ХХК