Эрх зүйн орчин  |   Цаг үе, үйл явдал  |   Ярилцлага, хэлсэн үг  |   Дүрстэй мэдээ  |   Диспетчерийн мэдээ  |   Үнэ ханшийн мэдээ  |   Статистик мэдээ  |   Тендер  |   Тусгай зөвшөөрөл  |   И-мэйл    
Хэрэглэгч танд 
Холбоо барих
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,  Нэгдсэн Үндэстний Гудамж - 5/1, Засгийн Газрын II дугаар байр, Эрдэс баялаг, эрчим хүчний яам
И-мэйл:  info@mmre.energy.mn
Утас: 51-261511
Факс: 976-11-318169
http://www.mmre.energy.mn/
Вэбийн статистик
Та манай вэбийн 2010-04-01-с хойших 44003 дахь зочин боллоо.
1. 38.107.191.116  
2. 66.249.71.140  
3. 38.107.191.115  
4. 180.235.173.149  
5. 165.132.34.80  
6. 38.107.191.119  
7. 202.170.85.9  
8. 124.158.109.29  
9. 180.149.64.236  
10. 38.107.191.117  
Манай вэбийн онлайн хэрэглэгчийн нийт тоо: 10
Цаг үе, үйл явдал 
ЭХЗГ-ын Зохицуулагчдын зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орлоо
2010 оны 5-р сарын 26
      Монгол улсын Ерөнхий сайдын 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 42 тоот захирамжаар Эрчим хүчний зохицуулах газрын Зохицуулагчдын зөвлөлийн даргаар Нямжанцангийн Мягмарсүрэнг, тус зөвлөлийн зохицуулагчаар Дашийн Бассайханг 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 6 жилийн хугацаагаар тус тус томиллоо.
       Н.Мягмарсүрэн нь Украйн улсын Киевийн Политехникийн дээд сургуулийг дулааны хянах хэмжүүр, автоматикийн инженерээр, Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийг бизнесийн удирдлагын менежерээр тус тус дүүргэсэн, техникийн ухааны магистр, Монгол улсын зөвлөх инженер. Тэрээр Улаанбаатар хотын "Дулааны 3 дугаар цахилгаан станц" ТӨХК-д автоматикийн инженер, цехийн дарга, хэлтсийн дарга, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Монгол улсын эрчим хүчний салбарт 30 гаруй жил тасралтгүй ажилласан туршлагатай боловсон хүчин юм.
       Д.Бассайхан нь Монгол улсын Техникийн их сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр, Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтыг төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалтын менежерээр тус тус дүүргэсэн, ШУТИС-ийн ЭХИС-ийн докторант, Монгол улсын зөвлөх инженер. Д.Бассайхан нь "Дарханы дулааны цахилгаан станц" ТӨХК-д инженер, цехийн дарга, Дарханы Засаг даргын тамгын газарт эрчим хүч, геологи, уул уурхайн улсын байцаагч, "Улаанбаатарын цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-нд гүйцэтгэх захирал, "Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ" ТӨХК-д гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан эрчим хүчний салбарын туршлагатай боловсон хүчний нэг юм.
©2010 Эрдэс баялаг, эрчим хүчний яам. Бүх эрх хуулиар xамгаалагдсан. Вэбийн дизайн, програмчлалыг AСУ Дисковери ХХК