Эрх зүйн орчин  |   Цаг үе, үйл явдал  |   Ярилцлага, хэлсэн үг  |   Дүрстэй мэдээ  |   Диспетчерийн мэдээ  |   Үнэ ханшийн мэдээ  |   Статистик мэдээ  |   Тендер  |   Тусгай зөвшөөрөл  |   И-мэйл    
Хэрэглэгч танд 
Холбоо барих
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,  Нэгдсэн Үндэстний Гудамж - 5/1, Засгийн Газрын II дугаар байр, Эрдэс баялаг, эрчим хүчний яам
И-мэйл:  info@mmre.energy.mn
Утас: 51-261511
Факс: 976-11-318169
http://www.mmre.energy.mn/
Вэбийн статистик
Та манай вэбийн 2010-04-01-с хойших 42906 дахь зочин боллоо.
1. 38.107.191.115  
2. 66.249.71.34  
3. 38.107.191.119  
4. 38.107.191.117  
5. 95.143.208.118  
6. 38.107.191.116  
Манай вэбийн онлайн хэрэглэгчийн нийт тоо: 6
Цаг үе, үйл явдал 
Эрдэс баялаг, эрчим хүчний яамны баг “Засгийн газрын цом” тэмцээний аваргаар шалгарлаа
2010 оны 5-р сарын 10
      Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан “Засгийн газрын цом” сагсан бөмбөгийн тэмцээн тавдугаар сарын 7-9-ний өдрүүдэд Спортын төв ордонд боллоо. Тус яамны 80 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан уг тэмцээнд УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Ерөнхийлөгчийн тамгын газар, яамдын 14 багийн 130 орчим тамирчин оролцов.
      Жил бүр зохион байгуулагддаг “Засгийн газрын цом” сагсан бөмбөгийн тэмцээнд Д.Даваасүрэн ахлагчтай Эрдэс баялаг, эрчим хүчний яамны эмэгтэй баг тамирчид аваргаар шалгарч, алтан медаль, цом гардаж авлаа. Тэмцээний эрэгтэй төрөлд Сангийн яамны баг түрүүлсэн бол Эрдэс баялаг, эрчим хүчний яамны баг тамирчид амжилттай оролцож, хагас шигшээ тоглолтод шалгарсан амжилт үзүүлжээ.
      Мөн тэмцээний нээлтийн үеэр зохион байгуулсан Ерөнхий сайд, яамдын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын дундах 3 онооны шидэлтийн тэмцээнд дэд сайд Т.Энхтайван оролцож, ур чадвараа сорьсон юм. Дашрамд сонирхуулахад, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны эмэгтэй баг тамирчид “Засгийн газрын цом” тэмцээний аваргаар тав дахь удаагаа шалгарч байгаа билээ.
©2010 Эрдэс баялаг, эрчим хүчний яам. Бүх эрх хуулиар xамгаалагдсан. Вэбийн дизайн, програмчлалыг AСУ Дисковери ХХК