Эрх зүйн орчин  |   Цаг үе, үйл явдал  |   Ярилцлага, хэлсэн үг  |   Дүрстэй мэдээ  |   Диспетчерийн мэдээ  |   Үнэ ханшийн мэдээ  |   Статистик мэдээ  |   Тендер  |   Тусгай зөвшөөрөл  |   И-мэйл    
Хэрэглэгч танд 
Холбоо барих
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,  Нэгдсэн Үндэстний Гудамж - 5/1, Засгийн Газрын II дугаар байр, Эрдэс баялаг, эрчим хүчний яам
И-мэйл:  info@mmre.energy.mn
Утас: 51-261511
Факс: 976-11-318169
http://www.mmre.energy.mn/
Вэбийн статистик
Та манай вэбийн 2010-04-01-с хойших 44003 дахь зочин боллоо.
1. 38.107.191.119  
2. 66.249.71.140  
3. 38.107.191.116  
Манай вэбийн онлайн хэрэглэгчийн нийт тоо: 3
Цаг үе, үйл явдал 
Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д өргөн барихаар боллоо
2010 оны 4-р сарын 22
    
         -Засгийн газрын ээлжит 24 дүгээр хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэв-

       Таван толгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах баримт бичгийн болон түүнтэй байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсны үндсэн дээр Улсын Их Хуралд хүргүүлэхээр тогтов.
       Ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах болсонтой холбогдуулан Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг зохих журмын дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэв.

        Таван толгой ордын нүүрсний нөөцийг олон улсад түгээмэл хэрэглэдэг аргачлалын дагуу тооцож хэлэлцээ хийхийг Ажлын хэсэгт зөвшөөрлөө.

         Хөрөнгө оруулалтын гэрээг Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу Таван толгой ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компани болон ордыг хамтран ашиглахаар шалгарсан стратегийн хөрөнгө оруулагч компани /консерциумтай/ Засгийн газар гурван талт оролцогчийн хэлбэрээр байгуулна.

         Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хэдийгээр төрийн өмчит компани боловч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн статусын хувьд “Оюу толгой” ХХК-тай адил Монголд бүртгэлтэй компани юм.

         Ордын стратегийн хөрөнгө оруулагч нь гадаадын компани байна. Хуульд заасан татварын орчныг тогтвортой болгох зэрэг заалт нь гадаадын хөрөнгө оруулагчид шууд хамааралтай тул ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчит компанитай нүүрсний олборлолтын гэрээ байгуулан ажиллах гадаадын хөрөнгө оруулагчийг энэ гэрээнд хамтран оролцуулах боломжтой гэж Ажлын хэсэг үзжээ.

          Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл нь нийт 19 бүлэг, 143 зүйл, 2 хавсралтаас бүрдэнэ. Гэрээний хавсралтаар ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компани, гэрээ байгуулахаар сонгон шалгарсан олборлогч компаний хооронд байгуулах нүүрс олборлолтын гэрээг тусгасан байна.

          Сонгон шалгаруулалтын баримт бичгийг Засгийн газар зөвшөөрсөн тохиолдолд хэлэлцээ хийж байгаа компани, консерциумуудад урилга хүргүүлэх бөгөөд урилгыг хүргүүлснээс хойш 1.5-2 сарын дараа материалыг хүлээн авахаар төлөвлөөд байна.

          Хөрөнгө оруулагчийг шалгаруулахдаа чадварын үзүүлэлт, санхүү техникийн санал,төслийн үе шат, төлөвлөлтийн талаар ирүүлсэн саналд оноо өгнө.
Хоёр удаагийн яриа, хэлэлцээний үеэр оролцогчдоос ордыг ашиглах үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын талаар санал авсан боловч дараагийн шатанд нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулалт зохион байгуулж урьдчилсан шалгаруулалт хийн дүнг Засгийн газарт танилцуулж, эцийн шатны хэлэлцээний тодорхой чиглэлийг батлуулахаар Ажлын хэсэг тооцоолжээ.

          Одоогийн байдлаар Бразилийн “Вале”, Энэтхэгийн “Жиндал Стил энд Пауэр”, БНСУ-ын 11 компаниас бүрдсэн консерциум, ОХУ-ын хоёр компаний консерциум, АНУ-ын “Пибоди Энэржи” болон БНХАУ-ын “Шинхуа Энэржи” компаний хамтарсан консерциум, Япон Улсын “Мицуи энд Ко” компани, мөн улсын “Иточу“ корпорациар ахлуулсан “Сожиц”, “Марубени”, “Сумитомо” 4 компаний консерциум, Швейцари-Австралийн “Экстрата” компани, ОХУ-ын “Оросын төмөр зам” нийгэмлэг, БНХАУ-ын “Эрдос Чинглон Коул” групп орд ашиглах саналаа Ажлын хэсэгт танилцуулаад байна гэж Засгийн газрын ХМА-наас мэдээллээ.
©2010 Эрдэс баялаг, эрчим хүчний яам. Бүх эрх хуулиар xамгаалагдсан. Вэбийн дизайн, програмчлалыг AСУ Дисковери ХХК