Эрх зүйн орчин  |   Цаг үе, үйл явдал  |   Ярилцлага, хэлсэн үг  |   Дүрстэй мэдээ  |   Диспетчерийн мэдээ  |   Үнэ ханшийн мэдээ  |   Статистик мэдээ  |   Тендер  |   Тусгай зөвшөөрөл  |   И-мэйл    
Эрх зүйн орчин 
Холбоо барих
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,  Нэгдсэн Үндэстний Гудамж - 5/1, Засгийн Газрын II дугаар байр, Эрдэс баялаг, эрчим хүчний яам
И-мэйл:  info@mmre.energy.mn
Утас: 51-261511
Факс: 976-11-318169
http://www.mmre.energy.mn/
Вэбийн статистик
Та манай вэбийн 2010-04-01-с хойших 44003 дахь зочин боллоо.
1. 38.107.191.118  
2. 38.107.191.117  
3. 38.107.191.116  
Манай вэбийн онлайн хэрэглэгчийн нийт тоо: 3
Бизнесийн орчны шинэтгэлийн жил - 2010 
Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2010 оны
03 сарын 26-ны өдрийн 72 дугаар тушаалын хавсралт
 
“БИЗНЕСИЙН ОРЧНЫ ШИНЭТГЭЛИЙН ЖИЛ”-ИЙН ХҮРЭЭНД ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ
САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
 
Төлөвлөсөн арга хэмжээ
Хүрэх түвшин, үр дүнгийн
шалгуур үзүүлэлт
Хэрэгжүүлэх хугацаа, зардал
Хэрэгжүүлэх газар, байгууллага
Үндсэн газар
Хамтран хэрэгжүүлэх газар
1
Төр-хувийн хэвшлийн хоорондын гэрээ, хэлцлийн эрх зүйн үндсийг сайжруулж, хувийн хэвшил, эрдэс баялаг, эрчим хүчний салбарын жишиг гэрээний төслийг боловсруулах
Төр-хувийн хэвшлийн гэрээ хэлцлийн эрх зүйн үндэс сайжирна.
2010 он
ТЗУГ
СХОГ
АМГ, ЭХГ
ТӨХ-той хамтарна
2
Уул уурхайн экспортын эрх зүйн орчинг боловсронгуй болгож, ашигт малтмал олборлох журам боловсруулна.
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдэнэ.
2010 оны
III улирал
УУХҮБГ
ТБГ
АМГ
3
Бүрэнхааны фосфоритын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдсон үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй яриа хэлэлцээ хийх, энэ талаарх санал, дүгнэлтийг Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулна.
Санал, дүгнэлтийг боловсруулж Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан байх
2010 оны
II улирал
УУХҮБГ
ГБГ
АМГ
4
Оюутолгойн ордыг ашиглах үйл ажиллагааг эхлүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдсон арга хэмжээг хэрэгжүүлэхэд нь зохих хууль тогтоомжид заасны дагуу дэмжлэг үзүүлж, хяналт тавина.
Хөрөнгө оруулалтын гэрээ хэрэгжиж эхэлнэ.
2010-2012 он
УУХҮБГ
СХОГ
СЯ-тай хамтарна
5
“Эрчим хүчний 5 дугаар станц”-ыг барих бэлтгэл ажлыг бүрэн хангаж, барилгын ажлыг эхлүүлнэ.
Станц барих ТЭЗҮ-ийг боловсруулж, Засгийн газарт танилцуулсан байна.
2010-2012 он
300 сая ам.дол
ЭХБГ
ЭХГ
6
Завхан, Говь-Алтай аймгийг эрчим хүчний байнгын найдвартай эх үүсвэртэй болгох асуудлыг шийдвэрлэх, түүний дотор Могойнголын нүүрсний уурхайг түшиглэж цахилгаан станц барих ажлыг эхлүүлнэ.
-Эрчим хүч худалдан авах гэрээ хийж, холбогдох тусгай зөвшөөрлийг олгоно.
-ТЭЗҮ-ийг боловсруулж Засгийн газарт танилцуулсан байна.
2010 оноос эхлэн
ЭХБГ
ТБГ
ЭХГ
7
Өмнөд говийн бүсийн эрчим хүчний хангамжийг шийдвэрлэх ажлыг эрчимжүүлж, түүний дотор “Тавантолгойн цахилгаан станц” төслийг хэрэгжүүлж эхлэх арга хэмжээ авна.
Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, Засгийн газарт танилцуулсан байна.
2010-2012 он
400 сая ам.дол
ЭХБГ
ЭХГ
8
Шивээ-Овоогийн уурхайг түшиглэн цахилгаан станц барих яриа хэлэлцээг үргэлжлүүлж, ерөнхий гэрээ болон орд ашиглах гэрээг байгуулах, хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулж Засгийн газар, Улсын Их Хурлалд танилцуулах, зохих журмын дагуу гарын үсэг зурах эрх авна.
Гэрээний төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан байна.
2010 оны
Iулирал
5000 сая ам.дол
ЭХБГ
ТБГ
СХОГ
СЯ-тай хамтарна
9
“Зэс хайлуулах үйлдвэр” төслийн хүрээнд эхний ээлжинд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зэсийн баяжмалд түшиглэсэн жилд 100-120 мянган тонн зэс хайлуулах үйлдвэр байгуулах талаар холбогдох ажлын хэсгийн дүгнэлтийг Засгийн газарт танилцуулж шийдвэрлэх, Оюутолгой, Цагаансуваргын ордын дунд 500-600 мянган тонн зэс хайлуулах үйлдвэр барих техник-эдийн засгийн үндэслэл боловсруулна.
ТЭЗҮ-ийг боловсруулж Засгийн газарт танилцуулсан байна.
2010 он
1000 сая ам.дол
УУХҮБГ
АМГ
10
Цахилгаан, дулааны үнийг огцом нэмэхгүйгээр үйлдвэрлэлийн хэмжээ, үр ашгийг нэмэгдүүлж, борлуулалтаа сайжруулснаар үнийг уян хатан, нийгмийн хөгжлийн түвшинтэй уялдуулан шийдвэрлэхэд онцгой анхаарч, эрчим хүчний үнэ тарифын бүтцийг оновчтой тодорхойлно.
Эрчим хүчний үнэ, тарифын бүтцийг оновчтой тодорхойлж, Засгийн газраар батлуулсан байна.
2010-2012 он
ЭХБГ
СХОГ
ЭХЗГ
 
БОАЖЯ-тай хамтарна
11
Оюутолгойн зэс-алтны бүлэг ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсанаас хойш 6 сарын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан асуудлыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллана.
Хөрөнгө оруулалтын гэрээ хэрэгжиж эхэлнэ.
2010 оны
Iулирал
4000 сая ам.дол
УУХҮБГ
СХОГ
СЯ-тай хамтарна
12
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж, Засгийн газарт оруулж, зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ.
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг батлагдан гарсан байна.
2010 оны
I улирал
ГБГ
УУХҮБГ
-
13
Металлургийн үйлдвэрлэл хөгжүүлэх бодлого боловсруулах, төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудлыг судлан хэрэгжүүлж эхэлнэ.
Бодлогын шийдэл, хувилбарыг боловсруулж Засгийн газарт танилцуулсан байна.
2010 оны
II улирал
УУХҮБГ
-
14
Түлш, эрчим хүчний салбарын тогтвортой, найдвартай ажиллагааг дээшлүүлэх, зөв бүтэцтэй эх үүсвэр, хувийн хөрөнгө оруулалтыг дэмжсэн, экспортлох чадамж бүхий бодлогын болон эрх зүйн баримт бичгийг боловсруулж Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.
Төрөөс түлш, эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг батлагдан гарсан байна
2010 оны
II улирал
ЭХБГ
-
15
“Тавантолгой төсөл”-ийн хүрээнд уг ордыг ашиглах үзэл баримтлалыг олон нийтэд ил тод, нээлттэй хэлэлцүүлэг хийн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсний үндсэн дээр УИХ-д өргөн мэдүүлнэ.
Үзэл баримтлалын төслийг боловсруулж Засгийн газарт хүргүүлнэ.
2010 оны
Iулирал
800 сая ам.дол
УУХҮБГ
ТБГ
-
16
Бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай нүүрсний олборлолт, экспортыг нэмэгдүүлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, олборлолтыг дэмжсэн арга хэмжээ авахын зэрэгцээ биржийн тогтолцоонд шилжих, экспортолж байгаа нүүрсний тоо хэмжээ, чанар, экспортын үнийн асуудалд төрийн зүгээс хяналт тавих нэгдсэн зохион байгуулалтад оруулна.
 
2010 оны
I улирал
ТБГ
УУХҮБГ
-
17
Тавантолгойн ордыг Монгол Улсын иргэн бүр эдийн засгийн үр ашгийг хүртэх боломжтой хувилбараар хөрөнгө оруулагч талтай орд ашиглах гэрээ байгуулах талаар яриа, хэлэлцээ хийх, хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, гарын үсэг зурах эрх авна.
Төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан байна.
2010 оны
II улирал
СХОГ
УУХҮБГ
СЯ, БОАЖЯ
Ажлын хэсэгтэй хамтарна
18
Ашигт малтмалын олборлолт, нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж, стратегийн ач холбогдолтой томоохон орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан ачаа болон зорчигчдын хөдөлгөөний урсгалыг төрөлжүүлэн саадгүй нэвтрэх боломжтой олон улсын жишигт нийцсэн хилийн боомтыг бүс нутгийн дэд бүтэц, хот байгуулалтын төлөвлөлттэй нь уялдуулан барьж байгуулна.
Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн байна.
2010 оны
III улирал
ЭХБГ УУХҮБГ
ТБГ
СХОГ
 
ГХЯ, СЯ, ЗТХБЯ-тай хамтарна
19
Цагаансуваргын зэсийн ордын тусгай зөвшөөрөл эзэм-шигчтэй төрийн эзэмшлийн талаар гэрээ хэлэлцээр хийнэ.
Гэрээ хэлэлцээр хийж эхлүүлсэн байна.
2010 он
УУХҮБГ
АМГ
20
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд өөрийн хувьцааны 10 хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжуулах хууль эрх зүйн үндэслэлийг боловсруулна.
Хууль эрх зүйн үндэсийг боловсруулсан байх
2010 он
УУХҮБГ
ТБГ
ХШҮГ
21
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрийн үйлчилгээнд шилжүүлнэ.
-
2010 он
УУХҮБГ
ТБГ, ЭХБГ
АМГ, ГТГ
ЭХГ
22
Зах зээлийн шаардлагад нийцүүлэн Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.
Холбогдох хууль тогтоомжийн ерөнхий зарчмуудтай нийцсэн байх
2010 он
ЭХБГ
-
23
Асгатын мөнгө-холимог металлын ордыг эргэлтэд оруулах талаар 2010 онд лиценз эзэмшигч Орос-Монголын хамтарсан “Монросцветмет нэгдэл”-тэй хамтарч ажиллана.
Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн байх
2010 он
УУХҮБГ
ХШҮГ
СХОГ
©2010 Эрдэс баялаг, эрчим хүчний яам. Бүх эрх хуулиар xамгаалагдсан. Вэбийн дизайн, програмчлалыг AСУ Дисковери ХХК