ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ТУШААЛ
Ёс зүйн журам батлах тухай
2010 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот
Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8. дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
Нэг. Эрдэс баялаг, эрчим хүчний яамны албан хаагчдын ёс зүйн журмыг 1 дүгээр хавсралтын ёсоор, Ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
Хоёр. Энэхүү тушаалын хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар /Я.Нямжаргал/-т үүрэг болгосугай.
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН
ДАРГА Д.ХҮРЭЛБААТАР