Эрх зүйн орчин  |   Цаг үе, үйл явдал  |   Ярилцлага, хэлсэн үг  |   Дүрстэй мэдээ  |   Диспетчерийн мэдээ  |   Үнэ ханшийн мэдээ  |   Статистик мэдээ  |   Тендер  |   Тусгай зөвшөөрөл  |   И-мэйл    
Эрх зүйн орчин 
Холбоо барих
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,  Нэгдсэн Үндэстний Гудамж - 5/1, Засгийн Газрын II дугаар байр, Эрдэс баялаг, эрчим хүчний яам
И-мэйл:  info@mmre.energy.mn
Утас: 51-261511
Факс: 976-11-318169
http://www.mmre.energy.mn/
Вэбийн статистик
Та манай вэбийн 2010-04-01-с хойших 44003 дахь зочин боллоо.
1. 38.107.191.116  
2. 202.179.20.253  
3. 38.107.191.115  
4. 180.235.173.149  
5. 38.107.191.119  
6. 38.107.191.118  
7. 66.249.71.140  
Манай вэбийн онлайн хэрэглэгчийн нийт тоо: 7
Авлигын эсрэг хамтдаа 
ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ
 
МЭДЭГДЭЛ
 
Авлигыг үл тэвчигч хамт олон байх тухай
 
                2010 оны 02 сарын 11                                                                                                       Улаанбаатар хот
               
          Дэлхий дахинаа хүлээн зөвшөөрсөн "САЙН ТӨР БОЛ АВЛИГАГҮЙ ТӨР” гэсэн үзэл санааны дагуу “АВЛИГЫГ ҮЛ ТЭВЧИГЧ ХАМТ ОЛОН БАЙХ”-ыг эрмэлзэн мэдэгдэж байна.

           Улс орны хөгжил, иргэдийн төрд итгэх итгэлийг алдагдуулж байгаа хүчин зүйлсийг эерэг болгоход өргөсөн тангарагтаа үнэнч, ёс зүйтэй, хуулийн хүрээнд шударга ёсыг эрхэмлэн ажиллах Төрийн албан хаагч бидний идэвхи, оролцоо хамгаас чухал.

           Авлига нь үндэсний эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн үр ашгийг бууруулах хүчин зүйл болох талтай бөгөөд түүний эсрэг тэмцэх, нийгэм, иргэдийн амьдралд үзүүлэх муу нөлөөг арилгахад төр засаг, Иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоо, дэмжлэг туслалцаа, хамтын хүчин чармайлт юунаас ч илүү үнэтэй.

           Иймд бид бүхний эрмэлзэж байгаа “АВЛИГЫГ ҮЛ ТЭВЧИГЧ ХАМТ ОЛОН БАЙХ”-ыг дэмжиж, өөрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллахыг салбарын нийт хамт олон болон авлигын эсрэг тэмцэхийг хичээн чармайж байгаа та бүхэнд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны хамт олноос мэдэгдэж байна.

                                                         Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
 
 
                                                                                   САЙД                                 Д.ЗОРИГТ
©2010 Эрдэс баялаг, эрчим хүчний яам. Бүх эрх хуулиар xамгаалагдсан. Вэбийн дизайн, програмчлалыг AСУ Дисковери ХХК