Эрх зүйн орчин  |   Цаг үе, үйл явдал  |   Ярилцлага, хэлсэн үг  |   Дүрстэй мэдээ  |   Диспетчерийн мэдээ  |   Үнэ ханшийн мэдээ  |   Статистик мэдээ  |   Тендер  |   Тусгай зөвшөөрөл  |   И-мэйл    
Эрчим хүч 
Бүрэлдэхүүн хэсэг 
Эрчим хүчний салбар 
Холбоо барих
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,  Нэгдсэн Үндэстний Гудамж - 5/1, Засгийн Газрын II дугаар байр, Эрдэс баялаг, эрчим хүчний яам
И-мэйл:  info@mmre.energy.mn
Утас: 51-261511
Факс: 976-11-318169
http://www.mmre.energy.mn/
Вэбийн статистик
Та манай вэбийн 2010-04-01-с хойших 42906 дахь зочин боллоо.
1. 38.107.191.119  
2. 95.168.178.87  
3. 38.107.191.117  
4. 38.107.191.115  
5. 66.249.71.34  
Манай вэбийн онлайн хэрэглэгчийн нийт тоо: 5
Гадаад орны туршлагаас 
Бүс нутгийн хамтын ажиллагаа, хөрш орнуудын түлш, эрчим хүчний эрчим хүчний бодлого
2010 оны 4-р сарын 12
Монгол Улс эрчим хүчний салбарт “Дэлхийн эрчим хүчний зөвлөл”, Европын “Эрчим хүчний харти”-д гишүүнээр элсэн орсон ба эрчим хүчний салбарт Төв, Зүүн хойд, Зүүн Азийн бүсийн хамтын ажиллагаа, хоёр хөрш оронтой хамтран ажиллах чиглэлээр ажиллаж байна.
 
            БНХАУ-ын эдийн засгийн хөгжилтэй уялдан эрчим хүчний /нефть, нүүрс, цахилгаан/ хэрэгцээ ихэд өсөж байна. Хятадын удирдлага улс орныхоо эрчим хүчний аюулгүй байдлыг хангахтай уялдуулан АНУ-ыг гол өрсөлдөгчөө гэж үзэн түүний нөлөөнөөс хамгаалахыг чухалчлан үзэж байна. Энэ бодлогын хүрээнд Ойрхи дорнодын нефть экспортлогч орнуудтай харилцаагаа сайжруулах, АНУ-ын нөлөөлөлд бага өртөх магадлалтай бүс нутгаас тухайлбал, Казахстан, ОХУ-аас нефть, хийн бүтээгдэхүүн авах, цахилгааны зарим хэсгийг ОХУ, Казахстан, Монгол зэрэг орноос авах бодлогын чиглэлийг баримтлан бодитой төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн өөрийн орны өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг аль болохоор дотоод эх үүсвэрээсээ хангах, түүний хувь, хэмжээг нэмэгдүүлэх зорилт тавьж, дотоод эрчим хүчний эх үүсвэр болох хий болон нүүрсийг түлхүү ашиглахад анхаарч байна.
 
           Хятад Улс нүүрснээс нефтийн бүтээгдэхүүн, шатдаг хий гаргах үйлдвэрлэлийг төрийн бодлогоор дэмжин ажиллаж байна. БНХАУ-ын ӨМӨЗО-д нүүрснээс жилдээ 5 сая тонн нефтийн бүтээгдэхүүн гаргах хүчин чадал бүхий үйлдвэрийг барьж, 2006 оноос ашиглалтад оруулсан бөгөөд цаашдаа үүнтэй адил 2 үйлдвэрийг барихаар төлөвлөж байна. 
           
ОХУ-ын хувьд 21-р зууны эдийн засгийн хөгжлийн төв болох Азийн орнуудад, Хятад, Солонгос, Япон болон Европын орнуудад нефть, хийн бүтээгдэхүүнээ нийлүүлэх, нефтийн экспортоо 150-310 сая тонн, байгалийн шатдаг хийг 275-280 тэрбум м3-д хүргэх сонирхолтой байна. Гэхдээ эдгээр бүтээгдэхүүнийг нийлүүлэх хоолой, тээвэрлэлт, үнийн асуудал, нийлүүлэлтийн аюулгүй байдлыг аль нэг орноос хамааралгүй байлгах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ үүднээс ч Номхон далайн эрэг рүү тавигдах нефтийн хоолойн маршрутыг зөвхөн өөрийн нутгаар тавих сонголтыг хийсэн байна. Гэхдээ ОХУ өөрийн нийлүүлэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг аль нэг оронд шахалт үзүүлэх хэрэгсэл болгон хэрэглэх, тэдгээрийн үнийг огцом өсгөх боломжтой гэдэг нь сүүлийн үед Орос, Грузин, Украйн зэрэг орнуудын хооронд болсон үйл явдал, манай улсад цахилгаан экспортлох гэрээний нөхцөл жилээс жилд хүндэрч байгаагаас харагдаж байна.
           
ОХУ дотоод бодлогодоо эрчим хүчний салбарт тоног төхөөрөмжөө шинэчлэн аюулгүй байдлаа хангах, түлш-эрчим хүчний нөөцийг зүй зохистой ашиглах, эх үүсвэрийн хүчин чадал, энергийн урсгалыг зөв зохицуулахаас гадна гадаад бодлогодоо бусад оронд эрчим хүчний нөөцийг олборлох, боловсруулах, гадаад орны эрчим хүчний зах зээлд өөрийн байр сууриа бэхжүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг Оросын эрчим хүчний зах зээлд татан оролцуулах, эрчим хүчний транзит тээврийг нэмэгдүүлэх, олон улсын шинжлэх ухаан техникийн болон эрх зүйн чиглэлийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох бодлого чиглэлийг баримтлаж байна.
 
Монгол улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд хот, аймгийн төв, сум суурин газар, зарим багийн төв, малчин айл өрхийн цахилгаан хангамжийн дэд бүтцийн барилгын ажил 2010 онд дуусч эдгээр хэрэглэгчдийг цахилгаанаар бүрэн хангах боломж бүрдэх юм. Гэвч цахилгаан дулааны хэрэглээний өсөлт, уул уурхай, барилгын салбар, Улаанбаатар, Дархан зэрэг хот суурин газрын хөгжлийн хөтөлбөрүүдтэй уялдсан цахилгаан дулааны шинэ хэрэгцээг дотоодын эх үүсгүүрээс хангахад цахилгаан дулааныг үйлдвэрлэх, дамжуулах, түгээх өнөөгийн хүчин чадал 2010 оноос хүрэлцэхгүй болох бөгөөд цахилгааны шинэ эх үүсгүүрүүдийг барьж ашиглах, өнөөгийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын ойрын хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай болж байна.
 
Өнөөгийн эрчим хүчний салбарт ашиглаж байгаа тоног төхөөрөмжийн 70 гаруй хувь нь хуучирч ашиглалтын шаардлагыг бүрэн хангахгүйгээс гадна засварын зардлыг өсгөж, салбарын тогтвортой, найдвартай, аюулгүй ажиллагааг алдагдуулан, санхүү, эдийн засгийн чадавхийг бууруулж байна. Иймээс эрчим хүчний үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг үе шаттайгаар шинэчлэн сольж найдвартай, тогтвортой ажиллагаа, үр ашгийг нэмэгдүүлэх, аюулгүй ажиллагаа, техник ашиглалтын норм стандартыг шинэчлэн боловсруулж мөрдөх нь салбарын хөгжил, аюулгүй найдвартай ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээс гадна орчин үеийн техник технологи нэвтрүүлэх, бүс нутаг олон улсын хэмжээнд хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх юм.
 
Цахилгаан дулааны үйлдвэрлэлд дан ганц нүүрс шатаах технологи давамгайлж, цахилгааны оргил ачааллыг хаах, аваарийн нөхцөлд системийг сэргээж аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа нь ОХУ-аас авч буй цахилгааны импортын хараат байдалд байгаа болон техникийн аюулгүй ажиллагааны дүрэм, шаардлагад заагдсан хугацаанаас илүү цагаар ажиллаж аюулгүй ажиллагааны ямарч баталгаагүй болсон цахилгаан дулааныг үйлдвэрлэх, дамжуулах, түгээх тоног төхөөрөмжүүд, хэт хол зайд баригдсан нэг чиглэлийн урсгал бүхий найдваржилт муутай цахилгааны дамжуулах шугам, улирлын болон цаг уурын нөхцөл байдлаас хамаарсан, тогтмол бус ажиллагаатай сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийн ажиллагаа зэрэг нь эрчим хүчний аюулгүй байдлыг сулруулж байна.
 
Салбарын үйл ажиллагаа зохицуулах эрх зүйн орчин дутагдалтайгаас эрчим хүчийг хэмнэх, зүй зохистой хэрэглээг бий болгох, хөрөнгө оруулалтын арга хэмжээнд хувийн хэвшлийг татан оролцуулах, хувийн хэвшилтэй үр дүнтэйгээр хамтран ажиллах нөхцөл бололцоо бүрдээгүй байна.
 
Салбарын хэмжээнд эрчим хүчний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, суурь судалгаа хийх, гадны байгуулагаар хийгдсэн тооцоо судалгаанд үнэлэлт дүгнэлт өгөх, техникийн зохицуулалт хийх, мэдээллээр хангах, шуурхай ажиллагааг зохицуулах, удирдлага болон техникийн бололцоо сул дорой, бүтэц зохион байгуулалт нь өнөөгийн шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна.
 
Цахилгаан дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагааны бодит зардлыг хаах хэмжээнд тогтоогдоогүй үнэ, тариф, 2001 оноос хойш зардлын өсөлтийг бүрэн тусгаагүй үнийн зохицуулалт хийгдсэнээс өнөөдөр эрчим хүчний үйлдвэрүүд санхүүгийн ямарч чадавхигүй, төлөвлөгөөт засвараа хугацаанд нь чанартай бүрэн хийх хөрөнгийн эх үүсвэргүй, үйл ажиллагаа нь санхүүгийн хувьд дампуурлын байдалтай болсон байна. Энэ нь салбарын найдвартай, аюулгүй ажиллагааг алдагдуулан, дотоод өр авлагыг нэмэгдүүлж, түлш болон эрчим хүчний салбарыг зогсохгүй улс орны эдийн засгийн хөгжилд саад болох, хохирол, алдагдал учруулах нөхцлийг бүрдүүлж байна.
 
Эрчим хүчний салбарын өнөөгийн бодлого, ажиллагаа нь салбарын дотоод хүндрэлтэй асуудлуудын шийдвэрлэхэд голлон чиглэгдэж ирсэн бөгөөд салбарын эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, найдвартай ажиллагаа хангах, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хаахад чиглэлээр төдийлөн ахиц гаргаагүй байна.
 
Мөн олон улсын эрчим хүчний хөгжилтэй уялдуулах,   техник технологид шинэтгэл хийх асуудал бүрэн орхигдсоноор салбарын хөгжил дэлхийн эрчим хүчний салбарын өнөөгийн хөгжлөөс хол хоцорсон учир салбарын хөгжлийг түргэтгэх, хөрш орон, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх нь салбарын хөгжлийн хойшлуулашгүй зорилтын нэг юм.
 
Эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаанд Зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа гол чиглэл нь болох бөгөөд Монгол Улс энэ бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагаанд оролцсоноор Зүүн хойд Азийн орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг бодитой болгож, ирээдүйд Азийг Европ, Зүүн өмнөд болон Төв Азийг Сибиртэй холбосон эрчим хүчийг дамжуулах, экспортлох эх газрын гүүр болох ач холбогдолтой юм.
 
Эрчим хүчний хэмнэлтийн туршлагаас
 
Эрчим хvчтэй холбогдон урсдаг vй тvмэн зардлыг багасгах сонирхол хvн төрлөхтний өмнө эрчтэй босч эдvгээ 60-аад жилийн нvvрийг vзээд байна. Чөлөөт зах зээлийн нийгэмд хvний эрэлт хэрэгцээг даган эрчим хvч хэмнэлтийн vйлчилгээ vзvvлдэг компаниуд ч байгуулагдаж эхэлжээ.
Харин манай Монгол орон чөлөөт зах зээлийн системд шилжээд арав гаруй жил болж байгаа хэдий ч эрчим хvч хэмнэлтийн ач холбогдол болоод дэлхийн олон оронд эрчим хvчний хэмнэлтийн тусгай мэргэшсэн компаниуд ажиллаж байдаг талаар тун ч маруухан ойлголттой хэвээр байна.
Тавь гаруй жилийн өмнө хамгийн анхны Эрчим хvчний хэмнэлтийн компани Францад байгуулагдаж, 1960-1970 онуудад Америк тиврvv дамжин АНУ, Канадад маш өргөн хvрээтэй дэлгэрчээ. 1990-ээд оноос Зvvн Европт, сvvлийн жилvvдэд Хятадад амжилттай хөгжиж байна. Өнөөгийн байдлаар дэлхийн 30 гаруй оронд эрчим хvч хэмнэлтийн компаниуд ажиллаж байна.
Улс орон бvрт эрчим хvч хэмнэлтийн компаниуд өөрийн vйл ажиллагаагаа янз бvрээр нэрлэдэг. Жишээ нь АНУ-д “Хэмнэлтийн Гэрээ ба Гvйцэтгэл” гэж нэрлэдэг бол Европын орнуудад “Технологийн гэрээний гvйцэтгэл”, Англид “Гуравдагч талын санхvvжилт” гэх мэтчилэн нэрлэдэг ажээ. Гэхдээ ямар ч нэртэй бай эдгээр компаниудын vйл ажиллагааны чиглэл нь ижил бөгөөд ийм компаниудыг олон улсад “ESCO” гэдэг нэрийн дор хvлээж авдаг.
ESCO-гийн хамгийн эхний зорилт бол vйлчлvvлэгчийнхээ эрчим хvчний менежментэд цоо шинэ өөрчлөлт хийж эдийн засгийн vр ашигтай төсөлд хөрөнгө оруулалт хийх явдал мөн.
ESCO нь vйлчлvvлэгчдээ зөвхөн эрчим хvчний хэмнэлт гаргаад зогсохгvй тэдний хэрэгцээнд тохируулан эрчим хvчний vр ашгийг дээшлvvлэхэд шаардлагатай техник, санхvv, хяналт шалгалт, засвар vйлчилгээ, ер нь эрчим хvчтэй холбогдолтой бvхий л vйлчилгээг vзvvлдэг ажээ.
 
ESCO - Францад
 
Францын хамгийн анхны ESCO хэмнэлтээ эмнэлгийн салбарт гаргаж байжээ. Тэрээр маш хурдан хөгжиж барилга байгууламж, цаашлаад аж vйлдвэрийн болон бусад салбаруудыг хамарч эхэлсэн байна. Францад өнөөгийн байдлаар 20000-аад ажилчидтай 130-аад ESCO vйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр компаниудын бизнесийн 33 хувийг орон сууц барилга байгууламжийн салбар, 12 хувийг аж vйлдвэрийн салбар, vлдсэн хувийг бусад салбарууд эзэлдэг ажээ. Эдvгээ Францын эрчим хvч хэмнэлтийн vйлчилгээний салбар нь дэлхийд хамгийн туршлагатай, зохион байгуулалттайэгд тооцогдож байна.
Одоог хvртэл Европын ихэнх ESCO-ууд Францад анх vvсч хөгжсөн хэмнэлтийн гэрээний маягтыг хэрэглэсээр л байна. Анх энэ гэрээг 2 орчим жилийн хугацаатай байгуулдаг байсан бол сvvлийн жилvvдэд vйлчилгээний төрөл нь ихсэж 8-10 жилээр байгуулдаг болжээ.
Францад хамгийн томд тооцогддог бөгөөд Европт хамгийн олон vндэстнийг хамруулж vйл ажиллагаагаа явуулдаг эрчим хvч хэмнэлтийн компани бол Compagnie Generale de Chauffe /CGC/ юм. CGC нь Франц болон бусад орнуудад нийт 29000 гаруй ажилчидтай, 51000MW дулааны эрчим хvч, 1000MW цахилгаан эрчим хvчний хэрэглээг зохицуулдаг, АНУ, Канад, Баруун Европ, Ази болон Латин Америкийн 29 оронд салбартай нийт 29000 гаруй ажилчидтай том компани билээ.
 
ESCO - Америкийн Нэгдсэн Улсад
 
АНУ-д 1970-аад оны дунд vе 1980-аад оны эхээр анхны Эрчим хvчний хэмнэлтийн компаниуд vvсч эхэлжээ. Тухайн vед нефть болон эрчим хvчний vнэ огцом өсч аж vйлдвэр өндөр хөгжсөн орнуудын өмнө энэ байдалтай хурдан зохицох шаардлага гарч ирсэн. АНУ нь Холбооны болон муж улсуудынхаа захиргаагаар дамжуулан бусад улсын адил эрчим хvчний хэмнэлтийг идэвхтэй сурталчилж байв. Эрчим хvчний хэмнэлтийн салбарт оруулах хувийн болон засгийн газрын хөрөнгө оруулалтыг урамшуулах зорилгоор санхvvгийн олон төрлийн дэмжлэгийг санал болгож байжээ. Vvний vр дvнд АНУ-д олон тооны ESCO vvсч Эрчим Хvчний Хэмнэлтийн Компаниудын Vндэсний Холбоо буюу National Association of Energy Service Companies байгуулагдсан байна.
 
ESCO - Баруун Европт
 
70-аад оны сvvлчээр, эрчим хvчний менежментийн салбарт хөрөнгө оруулалт хийвэл хамгийн их эргэж төлөгдөх магадлалтай, ирээдvйтэй юм гэдгийг нефтийн баян компаниуд мэдэрч эхэлжээ. Англид эрчим хvчний хэмнэлтийн бизнесийн тухай ойлголтыг анх Royal Dutch Sell өгчээ. Royal Dutch Sell анх 1984 онд эрчим хvчний менежментийн Emstar компаниа байгуулснаас Английн British Petroleum санаа авч мөн эрчим хvчний менежментийн British Petroleum Energy Limited–ээ байгуулжээ. Royal Dutch Sell болон British Petroleum нь энэ vйл ажиллагаагаа эрчим хvчний vр ашгийг дээшлvvлэх vндэсний хэрэгцээнд оруулж буй өөрсдийн хувь нэмэр гэж vзэж байв. Тэд бусад байгууллагуудад эрчим хvчний зардлаа бууруулахад нь дэмжлэг vзvvлээд зогсохгvй нефтийн компаниудын талаархи олон тvмний зарим нэг эсрэг ойлголтыг vгvйсгэж чадсан юм. Тэд эрчим хvчний менежментийн vйлчилгээгээ маш амжилттай явуулж асар их хэмжээний ашиг олж чаджээ.
 
ESCO - Зvvн, Төв Европ Азид
 
Тухайн vед Төв болон Зvvн Европын орнуудад эрчим хvчний vйлчилгээний салбар нь Баруун Европтой харьцуулахад сул хөгжсөн байлаа. Саяхныг хvртэл Төв Европт эрчим хvчний vр ашгийг төдийлөн анхаардаггvй байв. Найдвар муутай тоног төхөөрөмжvvд нь шинэчлэлийг шаардаж, эрчим хvчний vнэ нь тvvхэнд байгаагvйгээр өсч байв..
Эрчим хvчний vйлчилгээний гэрээг төв болон зvvн Европт анх хэрэгжvvлсэн орон бол Чех улс байлаа. Одоогоор Чехэд ердийн усны халаагуурын засвар vйлчилгээ эрхэлдэг 5-10 хvнтэй компаниас эхлээд мэргэжлийн арай илvv тvвшинд ажлаа хийдэг нийт 50 гаруй компани эрчим хvчний хэмнэлтийн гэрээгээр vйл ажиллагаагаа явуулж байна.
Харин Унгар улсад эрчим хvч хэмнэлтийн бизнес удаашралтай хөгжиж байгаа бөгөөд бизнес эрхлэгчид нь энэ ажлыг эрсдэл ихтэй гэж vздэг байна. Ийм ч учраас Унгарт ихэвчлэн жижиг ESCO-нууд байдаг ба эдгээр нь нилээд явцуу хvрээнд vйл ажиллагаагаа явуулдаг ажээ.
Польшид 1994 онд анх Elektro Remont Serwis компани 14 сарын хугацаатай дулааны тоолуур суурилуулах ажлыг гvйцэтгэж 15%-ийн зардлын хэмнэлт гаргажээ.
Сvvлийн жилvvдэд хуучин ЗХУ-ын бvрэлдэхvvнд байсан орнууд, Зvvн болоод Өмнөд Азийн орнуудад олон улсын банк, санхvv, донор байгууллагуудын тусламжтайгаар эрчим хvчний хэмнэлтийн vйл ажиллагаа нилээд далайцтай хөгжиж байна.
 
НИДЕРЛАНД-МОНГОЛЫН ХАМТАРСАН ЭРЧИМ ХVЧНИЙ “NEW-21” ТӨСӨЛ  ТӨСЛИЙН ТАЛААР
 
Монгол орны аж vйлдвэрийн болон бусад салбарт эрчим хvчний vр ашигтай хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор 2001 оны 10-р сараас эхлэн Бээжин дэх Нидерландын Элчин Сайдын Яам, Монголын Худалдаа Аж Vйлдвэрийн Танхимтай хамтран “NEW-21” төслийг хэрэгжvvлж эхлээд байна.
“NEW-21” төслийн vр дvнд олон улсад “ESCO” гэж нэршсэн эрчим хvч хэмнэлтийн vйлчилгээний компани Монголд байгуулагдах юм.
Нидерландын Засгийн Газраас санхvvжvvлж буй “NEW-21” төсөл нь Монголд 5 vе шаттайгаар хэрэгжинэ. Vvнд:
  1. ESCO-ийн бизнесийн таатай орчинг бvрдvvлэх:
    • Мэдээллийн кампанит ажил,
    • Эрх зvйн орчинг бvрдvvлэх.
  2. Бизнес төлөвлөгөө боловсруулах, мэргэжилтнvvдийг сургалтад хамруулах:
    • ESCO-ийн vйл ажиллагааны сургалт,
    • Цэвэр Хөгжлийн Механизм /ЦХМ/-ын сургалт,
    • ESCO-ийн vйлчилгээний хэлбэрийг боловсронгуй болгох, 5 vзvvлэх төслийг хэрэгжvvлэх,
    • Төслийн санхvvжилтэд ЦХМ-ыг ашиглах боломжийг судлах,
    • Vйлчлvvлэгчээ сонгох, хvрээг өргөжvvлэх,
    • Ерөнхий бизнес төлөвлөгөө бичих.
  3. Санхvvгийн эх vvсвэрээ өргөжvvлэх, өөр сан байгуулах:
    • Эрчим хvчний хэмнэлтийн болон ЦХМ-ын сангийн загварыг зохиох,
    • Эрчим хvчний хэмнэлтийн болон ЦХМ-ын санг байгуулах, хэрэгжvvлэх.
  4. ESCO-г хөгжvvлэх
    • Туршилтын vе ба цаашид төслийн vйл ажиллагаа vргэлжлэх эсэхийг шийдэх,
    • ESCO-ийн бизнесийн vйл ажиллагааг хэрэгжvvлэх /төсөл vргэлжлэх нөхцөлд/.
  5. Төслийн Менежментийн Алба ба ESCO-ийн vйлчилгээг сурталчлах кампанит ажил /төсөл vргэлжлэх нөхцөлд/.
ТӨСЛӨӨС БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХVРГЭХ ТУСЛАМЖ
  • Эрчим хvчний vр ашгийн талаар мэдээлэл хvргэх,
  • ESCO-ийн vйл ажиллагааны тухай мэдээллээр хангах,
  • Эрчим хvчээ яаж хэмнэх талаар зөвөлгөө өгөх,
  • Эрчим хvчний хэмнэлттэй тоног төхөөрөмж сонгох талаар зөвөлгөө өгөх,
  • Эрчим хvчний менежментийн асуудлаар зөвөлгөө өгөх,
  • Эрчим хvч хэмнэлтийн vйл ажиллагааны санхvvжилтийн талаар мэдээлэл өгөх,
  • Vзvvлэх 5 төсөлд байгууллагуудыг оролцуулах.
          “NEW-21” төсөл нь ямар ч байгууллагад эрчим хvчний хэмнэлт болон ESCO-той холбогдох мэдээлэл, зөвөлгөөг өгнө. Харин vзvvлэх төсөлд эрчим хvчний менежментдээ шинэлэг өөрчлөлт хийх сонирхолтой, тогтвортой vйл ажиллагаатай, эрчим хvчний хэмнэлтийн боломж өндөр байгууллагуудыг хамруулна.
 
ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН АЛБА /ТМА/
 
Төслийн Менежментийн Алба нь хожим байгуулагдах ESCO-ийн vндэс суурь нь болох ба тогтвортой vйл ажиллагаатай ESCO-г байгуулах зорилготой.
ТМА-ны бvрэлдэхvvн:
  • Ж.Доржпvрэв – Ерөнхий менежер
  • Ө.Эрдэнэбат – Эрчим хvчний мэргэжилтэн
  • Ш.Гансvх – МХАVТ-ын төлөөлөгч
  • Б.Гантуяа – Маркетинг, нийгмийн харилцаа хариуцсан мэргэжилтэн
  • Г.Жавхлан – Офис менежер
ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН АЛБАНЫ ЗОРИЛГО
  • Эрчим хvчний хэмнэлт, ESCO-ийн талаар мэдээллийн кампанит ажил зохион явуулах,
  • ESCO-ийн бизнесийн таатай орчинг бvрдvvлэх,
  • Мэргэжилтнvvдээ сургалтад хамруулах, туршлага судлуулах,
  • ESCO-д ажиллах боловсон хvчнийг сонгох, сургалтад хамруулах,
  • ESCO-ийн бизнесийн vйл ажиллагааны оновчтой загварыг боловсруулах,
  • Загварт тохируулан төслөө сонгох, хэрэгжvvлэх,
  • Бизнес төлөвлөгөө бичих,
  • Хандивлагчидтай
©2010 Эрдэс баялаг, эрчим хүчний яам. Бүх эрх хуулиар xамгаалагдсан. Вэбийн дизайн, програмчлалыг AСУ Дисковери ХХК