Эрдэс баялаг, эрчим хүчний яам нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд эрдэс баялаг, эрчим хүчний салбарын оролцоог үлэмж нэмэгдүүлж, хүний эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг хангаж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж ажилладаг.
Яам нь дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлдэг:
-
Эрдэс баялгийн салбарын бодлого, хууль тогтоомж, урт, дунд хугацааны стратеги боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
-
Эрчим хүчний салбарын бодлого, хууль тогтоомж, урт, дунд хугацааны стратеги боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
-
Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн зөвлөгөө өгөх;
-
Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв боловсруулах, зарцуулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохицуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх;
-
Салбарын бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, статистик мэдээлэл гаргах
Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын эрхлэх ажлын үндсэн хүрээ:
-
Геологи, эрдэс баялгийн бодлого;
-
Газрын тосны талаархи бодлого;
-
Эрчим хүчний нэгдсэн бодлого;
-
Түлш, эрчим хүчний үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлтийн асуудал;
-
Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх асуудал;
-
Бүс нутгийн түлш, эрчим хүчний асуудал;
-
Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох, ашиглах бодлого;
-
Хүнд үйлдвэрлэлийн бодлогын асуудал.